Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан ч хойшлуулжээ. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Засгийн газарт хамтарсан парламент дахь улстөрийн намуудын гэрээний дүгнэлттэй холбоотой байж мэдэшгүй гэх албан бус мэдээлэл байгаа юм.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад Засгийн газарт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд тайлагнах ёстой гэсэн даалгаврыг намын бүлэгтээ өгсөн юм.
Тиймээс Ерөнхий сайд сайд нарынхаа хамтаар бүлгийнхээ хуралд оролцох шаардлагатай болж, Засгийн газрын хуралдааныг хойшлуулсан байж мэдэх талтай аж.
Г.ДАРЬ