Н.Түвшинбаяр гурав давлаа | News.MN

Н.Түвшинбаяр гурав давлаа

Н.Түвшинбаяр гурав давлаа

Н.Түвшинбаяр гурав давлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд жүдо, чөлөөт бөхийн шилдэг тамирчид барилдаж байна.

Монгол Улсын анхны олимпийн аварга, анхны хос медальт, жүдоч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр аймгийн арслан О.Баярхүүгээр гурав давж, дөрвийн даваанд үлдлээ.

Н.Түвшинбаяр 2013 онд Ардын хувьсгалын 92 жилийн ойн Улсын их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяраар зургаа давж, Улсын харцага цол хүртсэн. Мөн 2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадамд Улсын харцага О.Хангайгаар долоо даван шөвгийн дөрөвт үлдэж, улсын заан цолтой болсон юм.

Н.Түвшинбаяр заан энэ жил цолоо ахиулах бөхчүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа.

Сануулахад, 2019 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  ирэх наймдугаар сард Японы Токио хотод болох билээ. Монгол Улсын шигшээ багт Н.Түвшинбаяр багтсан бөгөөд тэрбээр +100 кг-ын жинд барилдана.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-12 203.91.115.38

Худалдаж авдаг цолоор яадгийн, дор даваанд унасан нь ч болж. Найрч авсан цолтон

Avatar

Малчин 2019-07-12 66.181.161.58

Монгол улсын анхны олимпийн аварга хун ш дээ, ундэсний бехийн хулхи цолоор ч яах юм билээ, хуний шунал хязгааргуй гэдэг л энэ юм байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж