Speak out: Монгол наадам сайхан болж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Speak out: Монгол наадам сайхан болж байна

Speak out: Монгол наадам сайхан болж байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, уяан дээр шандаст хурдан хүлэг эргэцэж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ.

Дэлгэр Монголоороо дэнж хотойтол баярлах дэлхийн ганцхан наадмын өглөө ургах наран хүртэл илчээ төөнөн улалзана. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр  Монголыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.  Ингээд бид наадамчин олныхоо сэтгэгдлийг сонссоноо хүргэе.


Ш.НАРАНМӨНХ "Наадамчин олондоо баярын мэнд дэвшүүлье. Жил ирэх тусам наадмын зохион байгуулалт улам сайхан болж байна. Энэ жилийн тухайд хүмүүс хоггүй цэвэр цэмцгэр наадамлаж байгааг харлаа. Наадмын нээлт өмнө жилүүдийнхээс ялгарч чадсангүй юм шиг надад санагдлаа. Үүнээс гадна бид гадаад дотоодын жуулчдыг хүлээн авах чадалтай шинэ Төв цэнгэлдэхтэй болмоор байна. Ингэснээр иргэдийн тав тух нэмэгдэж, наадамчин олны сэтгэл тэнийх байх" гэлээ.

П.ДАВААСҮРЭН "Энэ жилийн наадам цаг агаар их сайхан байна. Нар хур тэгширсэн айхтар шороон шуурга гайгүй байна. Хүмүүс үндэснийхээ дээл хувцсыг өмсөж яваа нь сайхан харагдана лээ. Маш олон жуулчид наадам ирж үздэг болсон байна. Жуулчдыг хараад аялал жуулчлалын салбар цаашдаа хөгжих байх гэж харж байгаа. Наадмын нээлт их сайхан санагдлаа. Үе үеийн түүхэн цаг үеийг харуулсан нь их сайхан санагдсан. Нэг талаас байнга санаад байдаггүй түүхэн цаг үеийг сэргээж байгаа юм шиг бодол төрлөө. Энэ жилийн хуушуурын амт их сайхан байна. Ер нь зохион байгуулалт сайтай, байнга мэргэжлийн хяналтынхан шалгаж байгаа харагдсан" гэлээ.

Б.БАТМӨНХ "Наадам сайхан байна. Зохион байгуулалт сайжирсан юм шиг санагдлаа. Хогийн саван дээрээ хүртэл хотоо цэвэрхэн байлгацгаая гэж бичсэн нь дажгүй шийдэл болсон гэж харагдлаа. Наадмын нээлтийг сайн үзэж чадаагүй, гэхдээ өмнөх жилүүдтэй адил түүхэн үйл явдал өрнөсөн гэж хүмүүс ярьж байна лээ. Жил ирэх тусам наадмын нээлт улам өргөжих байх. Гэхдээ залуу үеийнхэнтэйгээ уялдсан наадмын нээлт яагаад байж болохгүй гэж".

 

 

З.МЯГМАРСҮРЭН "Баяр наадмын мэндийг та бүхэндээ хүргэе. Энэ жилийн наадам цаг агаар болоод наадамчин олондоо зориулсан үзвэр үйлчилгээ сайтай байна. Энэ харахгүй юу энд зүлэг тохижуулаад засчихсан агаарыг хүртэл машинаар чийгшүүлж байна шүү дээ.

Хуушуурын амт сайхан байлаа. Нэг зүйлийг онцлоход  наадмын нээлтийг их гоё хийгээсэй гэж хүсч байна. Нөгөө л хэдэн цэрэг гүйлдсэн уйтгартай наадмын нээлт боллоо" гэлээ.

 

 

 

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж