Чаушескийн шарилыг хөндөнө

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Чаушескийн шарилыг хөндөнө

Румыны дарангуйлагч агсан Николае Чаушеску болон түүний гэргий Элена Чаушескийн шарилыг  өчигдөр лхагва гаригт ухан гаргаж, тэдгээрийн шарил мөн эсэхийг шалган тогтоохоор болжээ.
Коммунист дарангуйлагч агсан Чаушескийн гурван хүүгээс амьд үлдсэн ганц хүү болох Валентин Чаушескийн хүсэлтээр 1989 онд буудуулсан Чаушеску болон түүний гэргий Элена нарыг өөр хүмүүсийн нэрээр оршуулсан, уг шарилууд биш болохыг гэрчлэгч хүмүүс байгаа тул ийнхүү гэнэтийн шийдвэр гарсан байна.
Николае Чаушеску Румын орныг 1965 оноос эхлэн 1989 онд баривчлагдаж буудуулах хүртлээ дарангуйлан захирч байсан билээ.
Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж