Фройс, Юкирин гэдэг нэртэй роботууд олон зуун хүний нүдэн дээр гэр бүл болжээ. Хуримын ёслол бүх уламжлалын дагуу болсон гэнэ.
Сүйт бүсгүй хуримын даашинз өмсөн “аав” болох зохион бүтээгч инженерээр хөтлүүлэн сүйт залуу дээрээ очжээ. Роботууд сүйн бөгж солилцсон байна.
Ёслол залуу хосын гал халуун үнсэлтээр үргэлжилсэн бөгөөд хүрэлцэн ирсэн бүх зочдыг хуримын бялуугаар дайлжээ.
Уг хуримын ёслолд оролцох тасалбарыг интернэтээр худалдсан юм. Тасалбарын үнэ 50-100 доллар байсан гэнэ. Сонирхогчид зохион байгуулагчдын тооцоолж байснаас их байжээ.
Т.МӨНХ