Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж байна.
Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаярын хэлснээр энэ жил 780 харваач наадамд оролцох хүсэлт тавьснаас Улсын аварга шалгаруулах тэмцээний онооны эрэмбээр 540 харваачийг сонгож оролцуулж байгаа ажээ. Мөн залуу харваачдын тоо өмнөх жилээс нэмэгдэж 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн юм байна.
БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД:
- Дархан мэргэн 3
- Даяар дурсагдах мэргэн 2
- Даян мэргэн 6
- Улсын мэргэн 17
- Хүндэт мэргэн 4
- Гоц харваач 11
- Гарамгай харваач 13
- Спортын мастер, аймгийн мэргэн 186
- Спортын мастер 100
- Спортын дэд мастер 71 оролцож байна.
Сурын харвааны дүн өнөөдөр гарна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ