Завьт эргүүл ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Завьт эргүүл ажиллаж байна

Завьт эргүүл ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллаж байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллаж байгаа юм. Энэ оны зургадугаар сараас хойш таван иргэн анхаарал сонор сэрэмжгүй байдлаасаа үүдэн Туул голын орчимд амь насаа алдаад байгаа билээ.

Иймд, баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж