Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга цолны болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

LiveУлсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга цолны болзол хангалаа

Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, аварга цолны болзол хангалаа
20 : 27
2019-7-12

Хэнтийн аймгаас гурав дахь улсын аварга төрлөө

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 улс, аймгийн цолтой бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, улсын арслан Э.Оюунболд хоёр дахь удаагаа түрүүлж, аварга цолны болзол хангалаа. Увс аймгийн харъяат Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэж, төрийн наадамдаа хоёр түрүү нэг үзүүртэй болж байна. Ийнхүү Энхтөгсийн Оюунболд түрүүлснээр Хэнтий аймгийн гурав дахь аварга төрж байна. 

Тэрбээр дархан аварга Б.Бат-Эрдэнийн төрсөн нутгийн бөх юм. Түүнд аварга цол олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр өдгөө 26 нас хүрч байгаа юм.

20 : 07
2019-7-12

Н.Батсуурь түрүүлбэл даян аварга, Э.Оюунболд түрүүлбэл аварга цолонд хүрнэ

Увс аймгийн Ховд сумын харьяат, “Хемон констракшн” ХХК, “ТЭЦ -3” ТӨХК, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, Улсын аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Аваргууд” клуб, “Алтай констракшн” ХХК-ий бөх, Улсын арслан Э.Оюунболд нар есийн даваанд үлдээд байна.

Улсын аварга Н.Батсуурь түрүүлбэл даян, Улсын арслан Э.Оюунболд түрүүлбэл аварга цолонд хүрнэ.

Өнгөрсөн жилийн түрүү бөх Н.Батсуурь аварга Улсын наадамд хоёр жил дараалан түрүү булаалдахаар шалгаран үлдлээ. Түүнийг төрийн наадамд гурав дахиа түрүүлж, даян аварга цол хүртэх болов уу гэж наадамчин олон тааварт оруулаад байсан.

Энэ жил түрүүлэх бөхийн тааварт дээгүүр бичигдсэн арслан Э.Оюунболд арслан Дагестанд 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, жингээ хасч чадсанд бөхийн хүрээнийхэн ам сайтай байсан билээ. Арслангийн аав аймгийн начин Д.Энхтөгс билээ.

20 насандаа Улсын харцага цолонд хүрч 22 насандаа ес даван түрүүлж, Улсын арслан цолонд хүрч байсан Э.Оюунболдыг энэ жил түрүүлж Улсын аварга цолонд хүрэх болов уу гэж наадамчин олон харж сууна. 

19 : 46
2019-7-12

Улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь нар үзүүр түрүүнд үлдлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж нар тунасан. Тунаж үлдсэн бөхчүүдийн барилдаан бөхийн хорхойтнуудыг шуугиулж, Хэнтий аймгийн бөх Улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь нар үзүүр түрүүнд үлдлээ

19 : 22
2019-7-12

Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж нар туналаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ.

Хүчит 512 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Улсын аварга нэг, Улсын арслан хоёр, Улсын гарьд цолтон нэг үлдээд байна.

Наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг амалж, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж нар тунаж үлдлээ.

19 : 11
2019-7-12

Наймын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг амалж, Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Ц.Содномдорж нар тунаж үлдлээ.

18 : 51
2019-7-12

Наймын даваа хэдхэн мөчийн дараа эхэлнэ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба нар үлдлээ.

Наймын даваа хэдхэн мөчийн дараа эхэлнэ.

18 : 37
2019-7-12

Улсын арслан Э.Оюунболд, Улсын гарьд Б.Гончигдамба нар шөвгийн дөрөвт үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсни их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд болж байна.

Улсын гарьд Б.Гончигдамба Улсын аварга Ч.Санжаадамбаар долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ. Наадамчин олны тааварт бичигдэж байсан Улсын гарьд Б.Гончигдамба тавын даваанд аймгийн арслан Б.Тайвангаар, зургаагийн даваанд Улсын начин Д.Цэрэнтогтохыг даваад байсан юм.

Улсын арслан Э.Оюунболд Улсын харцага цолны болзол хангаад байгаа Улсын начин Д.Анараар долоо давж, шөвгийн дөрөвт үлдлээ.

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – Улсын аварга С.Мөнхбат /Увс/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/  – Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

17 : 39
2019-7-12

ДОЛООГИЙН ДАВАА: Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Д.Анар нар туналаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн давааны амыг танилцуулья.

Долоогийн даваанд Улсын аварга гурав, Улсын арслан гурав, Улсын гарьд, начин цолтнууд нэг нэг үлдсэн.  

Улсын аварга Ч.Санжаадамба Улсын гарьд Б.Гончигдамбыг амалсан бол Н.Батсуурь  С.Мөнхбат аваргыг амалжээ. 

Долоогийн даваанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага цолны болзол хангаад байгаа Улсын начин Д.Анар нар тунаж үлдлээ.

ДОЛООГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – Улсын аварга С.Мөнхбат /Увс/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/  – Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Улсын начин Д.Анар /Дорнод/ /ТУНАВ/

 

16 : 38
2019-7-12

Улсын начин Д.Анар харцага цолны болзол хангалаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа энэ цагт өндөрлөлөө.

Харцага цолны даваанд тунаад байсан Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Анар нарын барилдаан наадамчин олны хүсэн хүлээсэн барилдааны нэг болсон. Барилдаанд Улсын начин Д.Анар давж, харцага цолны болзол хангалаа.

Хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж болон Улсын гарьд Б.Гончигдамба, шинээр харцага цолны болзол хангасан Улсын начин Д.Анар нар үлдлээ.

Төрийн их баяр наадмын хурдан морь, сур харвааны шагнал гардуулах арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

16 : 17
2019-7-12

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар шөвгөрлөө

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба шинээр начны болзол хангасан аймгийн арслан А.Даваанямыг, Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Ж.Ням-Эрдэнийг давж шөвгийн наймд үлдлээ.

Хүчит бөхийн барилдааны баруун, зүүний тэргүүн бөхчүүд шөвгөрлөө.

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

16 : 10
2019-7-12

Улсын арслан Ц.Содномдорж шөвгийн наймд үлдлээ

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж шинээр начны болзол хангасан аймгийн хурц арслан Б.Орхонбаярыг давж, шөвгийн наймд үлдлээ.

Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр анх удаа Улсын баяр наадамд барилдахдаа тав давж, Улсын начин цолны болзол хангалаа. Тэрбээр сүүлийн хоёр жил Сэлэнгэ аймгийн баяр наадамд түрүүлжээ.

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

15 : 54
2019-7-12

Зургаагийн даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд аварга, арслангууд ам авсан байдлыг танилцуулья.

Улсын начин цолны болзол хангасан аймгийн арслан цолтнуудыг аварга, арслангууд амлан авлаа. Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Анар нарыг хэн ч авалгүй тунасан байна. 

Харцагын даваа буюу зургаагийн даваанд шинээр начин цолтон болоод байгаа аймгийн арслангууд цолоо нэмэх бүрэн боломжтой. 

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

15 : 31
2019-7-12

Таван бөх Улсын начин цолонд хүрлээ

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван Улсын начин цолтон төрөөд байна. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Цэргийн заан О.Батжаргал, аймгийн арслан П.Мөнхбат, аймгийн арслан Д.Бадамгарав, аймгийн арслан Н.Мустафа, аймгийн арслан Б.Тайван, аймийн арслан Б.Бат-Амгалан, аймгийн арслан Ц.Сандагдорж нар дөрөв давж, Улсын цолонд ойрхон очлоо.

Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн заан О.Батжаргалаар тав давсан бол энэ жилийн түрүү бөхийн нэгээр нэрлэгдэж байсан Улсын харцага О.Хангай Улсын начин Д.Цэрэнтогтоход уналаа.

ТАВЫН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал

Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг

Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан П.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Д.Бадамгарав

Улсын аварга Э.Оюунболд – аймгийн арслан Н.Мустафа

Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр

Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслан Б.Тайван

Улсын заан Н.Жаргалбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан А.Давааням

Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа

Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж

15 : 13
2019-7-12

Таван бөх Улсын начин цолны болзол хангаад байна

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс одоогоор таван Улсын начин цолтон төрөөд байна. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар, мөн тус харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамд тавж давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн заан О.Батжаргалаар тав давсан бол энэ жилийн түрүү бөхийн нэгээр нэрлэгдэж байсан Улсын харцага О.Хангай Улсын начин Д.Цэрэнтогтоход уналаа.

УЛСЫН НАЧИН ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАСАН АЙМГИЙН АРСЛАНГУУД

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

15 : 01
2019-7-12

Аймгийн арслан Б.Цэдэнсодном, Н.Баярбаатар, Б.Орхонбаяр Улсын цолонд хүрлээ

Аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Улсын начин цолны болзол хангалаа. Тавын даваанд аймгийн арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Ц.Сандагдорж нар тунаж үлдсэн. Энэ барилдаан наадамчин олны хүсэл хүлээсэн барилдааны нэг болсон бөгөөд анх удаа улсын наадамд барилдаж буй Б.Орхонбаяр давж, Улсын начин цолны болзол хангалаа.

Одоогоор тавын даваанд аймгийн арслан Б.Цэдэнсодном, Н.Баярбаатар, Б.Орхонбаяр нар давж, Улсын цолонд хүрлээ.

14 : 57
2019-7-12

ТАВЫН ДАВАА:

Тавын даваа бол начны даваа гэдэг. Энэ жил 12 бөх начны даваанд үлдсэнээс Өвөрхангай аймгийн арслан Б.Цэдэнсодном, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр нар хамгийн түрүүнд учраа бөхчүүдээ давж, начны болзол хангаад байна. 

14 : 37
2019-7-12

Тавын давааны амыг танилцуулья

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын давааны ам авсан байдлыг танилцуулья.

Их наадмын зүлэг ногоон дэвжээн дээр тавын даваа, начны даваа эхэллээ.

ТАВЫН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал

Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг

Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан П.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Д.Бадамгарав

Улсын аварга Э.Оюунболд – аймгийн арслан Н.Мустафа

Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр

Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслан Б.Тайван

Улсын заан Н.Жаргалбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан А.Давааням

Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа

Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж

12 : 40
2019-7-12

ТАВЫН ДАВААНД ҮЛДСЭН АЙМГИЙН АРСЛАНГУУД

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа энэ цагт өндөрлөлөө. Улсын начны даваа буюу тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтнууд үлдлээ.

Цэргийн заан О.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар, аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж, начны даваанд үлдэж, наадамчин олноо баясгаад байна. Ингээд тавын даваанд үлдээд байгаа аймаг, цэргийн цолтнуудыг танилцуулья.

ТАВЫН ДАВААНД ҮЛДСАН АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТНУУД:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын заан М.Өсөхбаяр /Булган/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын харцага Т.Бэгзсүрэн /Завхан/ – аймгийн арслан Б.Тайван /Ховд/

Улсын начин Ч.Хөхчирэнгэр /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

 

12 : 33
2019-7-12

Аймгийн арслангууд начны даваанд үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд учраа бөхөө давж, тавын даваа буюу начны даваанд аймаг, цэргийн цолтнууд үлдлээ.

Цэргийн заан О.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар, аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын арслан Р.Пүрэвдагваар дөрөв давж, начны даваанд үлдлээ. Ингээд тавын даваанд үлдээд байгаа аймаг, цэргийн цолтнуудыг танилцуулья.

ТАВЫН ДАВААНД ҮЛДСАН АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТНУУД:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын заан М.Өсөхбаяр /Булган/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

12 : 22
2019-7-12

ДӨРВИЙН ДАВАА: Аймгийн арслан Б.Цэдэнсодном, Ж.Ням-Эрдэнэ нар начны даваанд үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Улсын начны өмнөх энэ даваа оноолтоор таардаг.

Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Н.Энхжаргалаар, Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Э.Сумъяабатаар дөрөв давлаа.

Дөрвийн даваанд аймгийн арслан цолтнууд олон бий. Тэгвэл тэдний төлөөлөл болсон аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын заан Б.Батмөнхөөр дөрөв давж Улсын цол хүртэхэд тун ойрхон үлдлээ. Мөн аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын начин М.Өсөхбаярыг давж начны даваанд үлдлээ.

ДӨРВИЙН ДАВАА:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан П.Батсүх /Завхан/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Б.Бат-Орших /Баянхонгор/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын заан М.Өсөхбаяр /Булган/ – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – аймгийн арслан Б.Отгонбаатар /Говь-Алтай/

Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Хүрэлсүх /Увс/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ – аймгийн арслан Б.Амгаланбаатар /Өмнөговь/

Улсын харцага О.Хангай /Ховд/ – аймгийн арслан М.Бямбадорж /Дорноговь/

Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын харцага Т.Бэгзсүрэн /Завхан/ – аймгийн арслан Б.Тайван /Ховд/

Улсын начин Э.Энхбат /Булган/ – аймгийн арслан А.Отгонбаатар /Булган/

Улсын начин Ч.Хөхчирэнгэр /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын начин Б.Амарзаяа /Архангай/ – аймгийн хурц арслан Э.Ууганбаяр /Төв/

Улсын начин Ц.Одбаяр /Өмнөговь/ – аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/

Улсын начин Б.Батжаргал /Сүхбаатар/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/ – улсын начин Д.Тамир /Булган/

Улсын начин Д.Анар /Дорнод/ – Улсын начин Б.Серик /Баян-Өлгий/

Улсын начин Д.Амарсайхан /Булган/ – Улсын начин Б.Чимэдвандан /Завхан/

12 : 22
2019-7-12

Дөрвийн давааны оноолтыг танилцуулъя

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд Зүүн  талын магнайд Г.Өсөхбаяр, Г.Эрхэмбаяр, Баруун талын магнайд Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар гарсан юм.

Дөрвийн давааны оноолтыг танилцуулъя:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/  аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/  аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан П.Батсүх /Завхан/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Б.Бат-Орших /Баянхонгор/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

11 : 33
2019-7-12

Аймгийн арслан Э.Ууганбаяр давж, дөрвийн даваанд үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын давааны нугалаанд аймгийн арслан У.Береке, Ц.Сандагдорж, Э.Мөнхбаатар, Д.Хүдэрбулга /чөлөөт бөх/, Э.Ууганбаяр, Б.Түмэндэмбэрэл нар үлдээд байсан. Начны даваанд ойртож буй энэ даваа арслангуудын хувьд хариуцлагатай барилдаан боллоо. Өнөө цагийн ид хав нь тэгширсэн аймгийн арслангуудаас өнгөтэй байгаа Ц.Сандагдорж У.Берекекээр, Э.Мөнхбаатар Д.Хүдэрбулгаар гурав давж начны даваанд нэг алхам ойртлоо.

Гурвын даваанд тунаж үлдсэн аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарын барилдаан сонирхолтой болсон. Барилдаанд Төв аймгийн харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр давж, дөрвийн даваанд үлдлээ.

Тун удахгүй гурвын даваа өндөрлөж, дөрвийн давааны дүйж гарна.  

Аймгийн арслан У.Береке /Баян-Өлгий/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/ – аймгийн арслан Д.Хүдэрбулга /Төв/

Аймгийн арслан Э.Ууганбаяр /Төв/ – аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган/ /тунав/

11 : 12
2019-7-12

Аймгийн арслан Э.Ууганбаяр, Б.Түмэндэмбэрэл нар туналаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа талдаа орлоо. Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатараар, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатар гурав давсан. Энэ жилийн наадамд барилдсан 152 залуу бөхөөс Завхан аймгийн харьяат О.Хангал ганцаараа гурвын даваанд үлдээд байсан ч улсын аварга Н.Батсуурь амлан авч давлаа. 

Аймгийн цолтой олон бөхчүүд гурав даваад байна. Аймгийн арслан цолтнуудаас У.Береке, Ц.Сандагдорж, Э.Мөнхбаатар, Д.Хүдэрбулга /чөлөөт бөх/, Э.Ууганбаяр, Б.Түмэндэмбэрэл нар сүүлийн дүйцэд үлдсэн. Эдгээр бөхчүүдээс аймгийн арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарыг хэн ч амлаж авалгүй тунаж үлдлээ.

ГУРВЫН ДАВААНЫ ГУРАВ, ДӨРӨВ ДЭХ ДҮЙЦ:

Улсын харцага Н.Батзаяа /Ховд/ – аймгийн заан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын харцага Т.Баасанхүү /Увс/ – аймгийн арслын Ж.Ням-Эрдэнэ /Увс/

Улсын харцага Ө.Даваабаатар /Төв/ – аймгийн арслан Б.Бат-Орших /Баянхонгор/

Улсын харцага А.Бямбажав /Увс/ – аймгийн арслан А.Отгонбаатар /Булган/

Улсын харцага Б.Одгэрэл /Сэлэнгэ/ – аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – аймгийн арслан П.Иххантай /Төв/

Улсын харцага Х.Гантулга /Өвөрхангай/ – аймгийн арслан Н.Ганзориг /Увс/

Улсын харцага Д.Бат-Эрдэнэ /Завхан/ – аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

Улсын харцага М.Бадарч /Архангай/ – аймгийн хурц арслан Н.Баттүвшин /Хөвсгөл/

Улсын харцага О.Хангай /Ховд/ – аймгийн арслан Х.Батбаяр /Дундговь/

Улсын харцага Н.Золбоо /Баянхонгор/ – аймгийн арслан Д.Батсүх /Төв/

Улсын харцага Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/ – улсын начин Д.Энхбаяр /Увс/

Улсын начин Б.Батжаргал /Сүхбаатар/ – аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай/

Улсын начин Б.Ганхуяг /Хөвсгөл/ – аймгийн арслан Л.Жамбал /Архангай/

Улсын начин Д.Анар /Дорнод/ – аймгийн арслан С.Очирбат /Дархан/

Улсын начин Д.Амаржаргал /Булган/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Аймгийн арслан У.Береке /Баян-Өлгий/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/ – аймгийн арслан Д.Хүдэрбулга /Төв/

Аймгийн арслан Э.Ууганбаяр /Төв/ – аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган/ /тунав/

10 : 07
2019-7-12

ГУРВЫН ДАВАА: Аймгийн арслангууд улсын цолтой бөхчүүдээр гурав давлаа

Хүчит бөхийн барилдааны гурвын даваанд аймгийн арслан А.Давааням Улсын арслан Д.Ганхуягийг, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл Улсын арслан Х.Мөнхбаатарыг, аймгийн арслан Т.Ядамсүрэн Улсын арслан Д.Азжаргалыг давж, дөрвийн даваанд үлдээд байна. Мөн цэргийн арслын О.Батжаргал, аймгийн арслан Д.Аззаяа, Т.Сайханжаргал, Д.Бадамгарав нарын арслангууд улсын цолтой бөхчүүдээр гурав давлаа.

ГУРВЫН ДАВАА:  

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын арслан Д.Азжаргал /Говьсүмбэр/ – аймгийн арслан Т.Ядамсүрэн /Өвөрхангай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын гарьд М.Баяржавхлан /Завхан/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын гарьд Д.Рагчаа /Архангай/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын гарьд И.Доржсамбуу /Булган/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – улсын начин Б.Заяамандах /Ховд/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ – аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – улсын начин Ц.Чимэддорж /Өвөрхангай/

Улсын заан Д.Баасандорж /Булган/ – аймгийн арслан Б.Амгаланбаатар /Өмнөговь/

Улсын заан М.Өсөхбар /Булган/ – аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – аймгийн хурц арслан О.Баярхүү /Сүхбаатар/

Улсын заан Т.Санчир /Өвөрхангай/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын заан Б.Соронзонболд /Говь-Алтай/ – аймгийн арслан Б.Отгонбаатар /Говь-Алтай/

Улсын заан Ш.Уламбаяр /Завхан/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй /Сэлэнгэ/ – аймгийн арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

09 : 04
2019-7-12

ГУРВЫН ДАВАА: АМ АВСАН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЬЯ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд 09:00 цагаас эхэлнэ.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.

Энэ жил 152 залуу бөх барилдсанаас хоёрын даваанд ес, гурвын даваанд ганц бөх үлдсэн юм. Завхан аймгийн харьяат залуу бөх О.Хангалыг Улсын аварга Н.Батсуурь амлан авсан байна.

Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулья.

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – Аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ – Аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – Аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  Залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – Аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – Аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – Аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – Аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын арслан Д.Азжаргал /Говьсүмбэр/ – Аймгийн арслан Т.Ядамсүрэн /Өвөрхангай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – Аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ /Архангай/ – Цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын гарьд М.Баяржавхлан /Завхан/ – Аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын гарьд Д.Рагчаа /Архангай/ – Аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын гарьд И.Доржсамбуу /Булган/ – Аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – Аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – Аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Улсын гарьд Ш.Жаргалсайхан /Завхан/ – Улсын начин Б.Заяамандах /Ховд/

Улсын заан Н.Жаргалбаяр /Сэлэнгэ/ – Аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/

Улсын заан Б.Сайнбаяр /Өвөрхангай/ – Улсын начин Ц.Чимэддорж /Өвөрхангай/

Улсын заан Д.Баасандорж /Булган/ – Аймгийн арслан Б.Амгаланбаатар /Өмнөговь/

Улсын заан М.Өсөхбар /Булган/ – Аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/

Улсын заан Б.Батмөнх /Төв/ – Аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/

Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/ – Аймгийн хурц арслан О.Баярхүү /Сүхбаатар/

Улсын заан Т.Санчир /Өвөрхангай/ – Аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын заан Б.Соронзонболд /Говь-Алтай/ – Аймгийн арслан Б.Отгонбаатар /Говь-Алтай/

Улсын заан Ш.Уламбаяр /Завхан/ – Аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй /Сэлэнгэ/ – Аймгийн арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 09:00-11:00 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай байна.

 

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ.

Хүчит бөхийн барилдааны зүүний магнайд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Ажнай” корпорац, “Алдар” спорт хорооны бөх, Улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлэн барилдаж байна.

Аваргуудын цолыг улсын цол цоллоочид дуудаж, энэ жилийн наадмын гурвын даваа эхэллээ. 

ГУРВЫН ДАВААНЫ АМ АВСАН БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛЬЯ:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын арслан Д.Азжаргал /Говьсүмбэр/ – аймгийн арслан Т.Ядамсүрэн /Өвөрхангай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын гарьд М.Баяржавхлан /Завхан/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын гарьд Д.Рагчаа /Архангай/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын гарьд И.Доржсамбуу /Булган/ – аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Т.Буянжаргал /Дорноговь/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж