Баяр наадмын өдрүүдэд банкууд яаж ажиллах талаарх хуваарийг хүргэе.
ХААН БАНК
Улаанбаатар хотод энэ сарын 11-15-нд бүх салбар тооцооны төвүүд амарна. Дээрх хугацаанд Экспресс банканд хандан өөрийн картаа ашиглан дансандаа орлого хийх болон зарлага гаргах, шилжүүлэг хийх боломжтой. Харилцагчийн лавлах 1800 1917
ТӨРИЙН БАНК
Долдугаар сарын 15-ны өдөр: 1. МУИС ТТөв 2. Бөхийн өргөө ТТөв 3. Хархорин ТТөв 4. Мустанг ТТөв – 11:00-17:00 цагийн хооронд тус тус ажиллана. Харилцагчийн лавлах 1800 1881
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Долдугаар сарын 11-15-нд бүх салбар тооцооны төвүүд амарна. Харилцагчийн лавлах 1900 1977
АРИГ БАНК
Долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх салбар тооцооны төвүүд амарна. Долдугаар сарын 16-наас хуваарийн дагуу зарим салбарууд ажиллана. Харилцагчийн лавлах 7013 3060
ХАС БАНК
Долдугаар сарын 13-15-ны хооронд Сансар, Ард, Баянгол, Сонгинохайрхан салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Энэ сарын 16-наас хуваарийн дагуу ажиллана.
Харилцагчийн лавлах 1800 1888
Б.БАТ
Холбоотой мэдээ