СОЁОЛОН: Д.Очирсүрэнгийн зээрд тод магнай боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

LiveСОЁОЛОН: Д.Очирсүрэнгийн зээрд тод магнай боллоо

-Унаач хүү Ц.Өсөхбаяр: Улсын наадамд хоёр дахь жилдээ түрүүллээ-

СОЁОЛОН: Д.Очирсүрэнгийн зээрд тод магнай боллоо
13 : 25
2019-7-12

Уяасан морь маань шандастай байгаад баяртай байна

Ингээд улсын наадамд айрагдсан уяачдын сэтгэгдлийг сонссон юм.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, уяач Сэрээтэрийн Баярсайхан:

– Ардын хувьсгалын  98 жилийн ойн баяр наадмаар халиун маань аман хүзүүдлээ. Халиун үрээ өнгөрсөн хавар хурдан бүсийн  уралдаанд хурдалсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Нийт монголчууддаа Үндэсний их баяр наадмаараа сайхан наадаарай.

Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжав:

– Уяа сойлго нь энэ жил  их сайхан таарлаа. Айргийн дөрөвт орсондоо баяртай байна. Халтар үрээний угшил нь Дарьгангын адуу. Энэ жил дан уяагаар оролцож байна. Дараа дараагийн наадамд хүлгээ сорих эсэхийг баярын дараа шийднэ.  Наадамчин олон та бүхэн минь сайхан наадаарай.

11 : 27
2019-7-12

Унаач хүү Ц.Өсөхбаяр: Улсын наадамд хоёр дахь жилдээ түрүүллээ

Соёолон насны морьдын уралдааны түрүү магнайг  авсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Д.Очирсүрэнгийн зээрд үрээг 120 дугаартай 12 настай Ц.Өсөхбаяр унаж хурдлуулсан юм. Тэрбээр “Би зургадугаар ангид сурдаг. Гурван жил морь унаж байна. Улсын наадамд хоёр дахь жилдээ түрүүлж байна”  гэж товчхон хариулсан юм.

Ц.Өсөхбаяр хүүгийн  царайнд баярын мишээл тодхон. Хашиг унаач хүү уралдааны зам даваа саад тотгор бага, уралдахдаа ядраагүй  гэдгээ хэлж байв.

Наадамчин олны шимтэн үздэг соёолонгийн уралдах зай 22 км. Бүртгүүлсэн 247 соёолонгоос  190 нь гарааны зурхай руу хөдөлж,  40 гаруй соёолон шүдэлгээн дээр хасагдсан юм.

 

10 : 36
2019-7-12

Д.Очирсүрэнгийн зээрд тод магнай, торгон жолоогоо өргүүллээ

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын соёолон морьд  барианд орлоо. Наадамчдын тоосонд нь даруулах дуртай соёолон морьдын уралдааны түрүү магнайг Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн зээрд авлаа. Гараанаас л хол тасархай давхисаар торгон жолоогоо өргүүлсэн юм.

  Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун аман хүзүүдлээ. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын халтар, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор тус тус хурдаллаа. 

07 : 52
2019-7-12

Соёолон эргэлээ

Үндэсний их баяр наадам соёолон морьдын уралдаанаар үргэлжилж байна. Өнөө өглөө 07.00 цагаас газар газрын шандаст хурдан хүлэгүүд барианы зурвасаас гарлаа. Тэд 09.20 цагаас барианы зурваст ирснээр энэ жилийн төрийн наадмын түрүү магнай тодрох юм. Үргэлжлүүлэн 10.30 цагаас  даага насны морьд барианы зурвасаас хөдөлнө. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж