УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байна. Тус бүлэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийн тухай хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа, мөн бүлгийн гишүүдийн ирцийг сайтар бүрдүүлж, энэ асуудлыг хэлэлцье гэж хойшлуулсан юм.
Харин дараа нь Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад зөвхөн МАН гэхгүйгээр Засгийн газарт хамтарсан нам, эвслийн бүлгүүдийн гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, дүгнэлтээ Гүйцэтгэх зөвлөлд тайлагнах даалгаврыг өнгөрсөн мягмар гаригт даалгасан. Тиймээс энэ өдрийн Ардчилсан намын бүлгийн хуралдаанд улстөрийн намууд анхаарал хандуулахаас аргагүй болж буй юм.
Г.ДАРЬ