Баяр наадмын үеэр наадамчдын дунд гардаг нэг асуудал бол хүүхэд төөрөх явдал байдаг. Өчигдрийн /2019.07.11/ байдлаар Хүй долоон худагт 7-9 насны гурван хүүхэд эцэг эхээсээ төөрсөн байсныг олж асран хамгаалагч эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байна. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар өчигдрийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй аж.
Э.БУРАМ