Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцжээ. Эндээс оноогоороо шалгарсан 540 харваачийн 104 нь шинэ залуу харваач юм. Энэхүү шалгарсан 540 харваачдын дотор гадаадын хоёр иргэн байгаа нь энэ спорт гаднынхны сонирхлыг ихэд татах болсныг гэрчилнэ. Харваачдын хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь гурван настай.
Уламжлалын дагуу өчигдөр /2019.07.11/ 14.00 цагт төрийн өндөрлөгүүд сурын талбайд ирж, сум тавьсан бөгөөд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сурын талбайд зочилсон юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн сум тавьж, нэг онож байсан бол өчигдөр найман сум тавьж нэг оножээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Наадамчин олондоо сурын талбайгаас дахин мэндчилж байна. Нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Уламжлал ёсоор сурын талбай дээр ирж, сум тавихдаа их догдоллоо” гэсэн юм.
БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД:
- Дархан мэргэн 3
- Даяар дурсагдах мэргэн 2
- Даян мэргэн 6
- Улсын мэргэн 17
- Хүндэт мэргэн 4
- Гоц харваач 11
- Гарамгай харваач 13
- Спортын мастер, аймгийн мэргэн 186
- Спортын мастер 100
- Спортын дэд мастер 71 гээд нийт 540 харваач цэц мэргэнээ сорьж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ