Монголчууд цэмцгэр сайхан нааддаг болжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Монголчууд цэмцгэр сайхан нааддаг болжээ

Монголчууд цэмцгэр сайхан нааддаг болжээ

Үндэсний их баяр наадмаар монголчууд хөл хөдөлгөөнтэй, өргөн дэлгэр сайхан баярлаж байна. Нэг үеэ бодвол монголчууд баярлаж сурч байгаа нь наадмын өнгөнөөс харагдах. Урьд өмнө нь бие засах газраас эхлээд хог хаягдлын асуудал наадамчдад болоэн зохион байгуулагчдад төвөг уддаг байсан бол энэ жилийн наадмаар ийм асуудал гарсангүй.

Төв цэнгэлдэх хүрээлэн жилийн жилд хар зах шиг элдэв янзын худалдаа үйлчилгээнд дарагдаж, нь дараа нь хэдэн тонн хог ачсан тухай мэдээлэл хэвлэлд гардаг байлаа. Тэгвэл энэ жил хөл дор хөглөрөх хоггүй, наадамчин олон цэвэр цэмцгэр нааддаг болсон нь анзаарагдсан юм. 

Хэдийгээр цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд 400 худалдаа, үйлчилгээний цэг ажиллаж байгаа талаарх мэдээллийг НМХГ өгч буй. Гэлээ ч тэр олон цэг  ажиллаж байгаа ч хоггүй наадаж буй нэг дэвшил гэж хэлж болно. Төв цэнгэлдэхэд олон арван хогийн сав байршуулж,  нийтлэг үйлчилгээний ажилтнууд  наадамчдын дундуур хогийн уут барин “Хогоо хийгээрэй” хэмээн ундаа, чихэр, зайрмагны цаасыг зогсоо зайгүй түүж, наадамчин олноо сэтгэл дүүрэн баярлуулахын тулд өөрсдөө ч баярлах завгүй ажиллаж харагдсан. 

Дээр нь наадмын талбарт цагаан малгай өмссөн, ногоон цамц, футболкныхаа энгэрт “Ногоон паспорт” гэсэн бичигтэй охид, хөвгүүд, залуус гартаа “Цэвэрхэн наадацгаая”, “Хандлагаа өөрчилье” хэмээн бичсэн лоозон барьж наадамчдадаа "анхааруулга" өгч буй нь нөлөөлсөн биз. Ямартаа ч идсэн, уусан саваа хөл дороо хаяж, наадмын талбай хогийн цэг шиг болдог байсан үе хойно үлдэж, наадамчид өмссөн зүүсэн шигээ хандлагаа өөрчилж эхэлсэн нь энэ жилийн наадмын нэг онцлог байлаа. 

Далай багшийн айлдсанаар монголчууд айрагаа тааваараа уусан шигээ баярлаж байна.  Наадамчин болгон наадмын зохион байгуулалт, цэвэр орчин, зөв хандлага, биеэ соёлтой авч яваа талаар ярих болсон нь ч гоё. Өөрийгөө болон гэр бүлээ хүндэтгэж ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо  хогийн саванд хийж цэмцгэр сайхан наадацгаая.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж