Шинэ начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан П.Иххантайд уналаа

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Шинэ начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан П.Иххантайд уналаа

Шинэ начин Б.Эрдэнэхүү аймгийн арслан П.Иххантайд уналаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын начин цол хүртсэн Б.Эрдэнэхүү энэ жилийн наадмыг өндөрлүүллээ. Тэрбээр хоёрын даваанд аймгийн арслан П.Иххантайд унаж, дараа жилийн наадмыг хүлээх болж байна.

Ш.Эрдэнэхүү начин өнгөрсөн жилийн тавын даваанд Улсын гарьд Н.Ганбаатарт унасан юм. Гэвч Улсын гарьд Н.Ганбаатараас хориотой бодис илэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан. Улмаар энэ асуудал энэ жилийн наадмын өмнө шийдэгдэж Ш.Эрдэнэхүүд Улсын начин цолыг олгосон билээ.

Шинэхэн начин Б.Эрдэнэхүүгээс гадна Улсын заан Ц.Мягмарсүрэн, Улсын харцага Л.Пүрэвжав, Улсын начин Ж.Отгонбаяр, Л.Цэрэнтогтох, Л.Цэвээн, Б.Баянжаргал тэргүүтэй улсын цолтнууд аймгийн цолтой учраа бөхчүүддээ унаж, энэ жилийн наадмыг дуусгалаа.

ХОЁРЫН ДАВААНД УНАСАН УЛСЫН ТОМ ЦОЛТНУУД

Улсын аварга О.Балжинням /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын харцага Л.Пүрэвжав /Дундговь/– аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын начин Ж.Отгонбаяр /Төв/– аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/

Улсын начин Л.Цэрэнтогтох /Говь-Алтай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын начин Л.Цэвээн /Увс/ – аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/

Улсын начин Г.Олзгэрэл /Дундговь/ – аймгийн заан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын начин Б.Баянжаргал /Баянхонгор/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын начин Л.Гантулга /Говь-Алтай/ – аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай/

Улсын начин Ч.Баянмөнх /Сэлэнгэ/ – аймгийн заан Б.Болдбаатар /Увс/

Улсын начин С.Багахүү /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Улсын начин С.Батсуурь /Увс/ – аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/

Улсын начин Б.Сангисүрэн /Өвөрхангай/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын начин Б.Сумъяа /Өмнөговь/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /хэнтий/

Улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын начин Б.Дэлгэрсайхан /Сэлэнгэ/ – цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/

Улсын начин Л.Шинэбаатар /Архангай/ – аймгийн арслан Д.Батсүх /Төв/

Улсын начин Г.Ганжид /Төв/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын начин Ж.Дагва-Очир /Архангай/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын начин Ш.Дарханбат /Архангай/ – аймгийн арслан Х.Батбаяр /Дундговь/

Улсын начин Б.Эрдэнэхүү /Орхон/ – аймгийн арслан П.Иххантай /Төв/

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа маргааш 09:00-11:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж