Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

ТЭЦ IV-д гэмтэл гарчээ

Өнөөдөр "Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-д ээлжит засварын ажил хийх явцад доголдол гарчээ. Үүний улмаас эрчим хүчний систем чадлын дутагдалд орж, Төв аймаг, Улаанбаатар хотын Налайх, Багахангай, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг Диспетчерийн үндэсний төвөөс түр хязгаарлаад байгаа аж. Иймд хэрэглэгчиддээ цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ түр зохицуулна уу хэмээн "Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ" ТӨХК-аас анхааруулж байна.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж