Өнөө жилийн их насны морьдын уралдаанд 365 хүлэг бүртгүүлж, 271 нь шандас шалгаж, барианы зурхайд ирлээ. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын бор хурдалж, торгон жолоогоо өргүүллээ. Бор морийг 209 дугаартай 9 настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат унаж уралдлаа. Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач, аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар морь хурдаллаа. Энэ морийг 307 дугаартай 8 настай Буянтогтохын Батсүлд унаж, хурдлуулжээ. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Эрдэнэт” ТӨҮГ-ын захирал, Монгол Улсын алдарт уяач Хоохорын Бадамсүрэнгийн элбэг хээр хурдаллаа. Элбэг хээрийг 519 дугаартай 10 настай Мөнгөнзулын Түшиг хүү унажээ. Айргийн дөрөвт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Нямаын Баттөмөрийн хар морь хурдаллаа. Хар морийг 881 дугаартай 11 настай Наранцэцэгийг Билгүүнманлай унаж хурдлууллаа. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хурдан зээрд орлоо. 101 дугаартай 10 настай Энхболдын Даваабаатар унаж хурдлууллаа.
Б.ЦЭЦЭГ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ