МАН Эрүүгийн хуулийг дэмжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.06.29-нд нийтлэгдсэн

МАН Эрүүгийн хуулийг дэмжихгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Эрүүгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэх шийдэлд хүрчээ.

Эрүүгийн хуулиар МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэ долоо хоногт дуусах юм. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Энэ хуулийг хүлээж авах боломжгүй. Торгуулийн зохицуулалт нь, ойлгомжгүй. Дээр нь 40 гаруй заалтаар аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахаар байгаа. Нөгөөтэйгүүр, Сонгуулийн тухай хуультай холбогдуулан сонгуулийг санаатайгаар үймүүлэх гэсэн учир нь ойлгогдохгүй зүйл заалтууд орсон байгаа. Ийм учраас бүлгийн гишүүд төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дэмжихгүй гэдэг албан бичгээ УИХ-ын даргад хүргүүлнэ” гэлээ.

Харин тус бүлэг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Уг хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлс, цалинг тогтоохдоо хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулж, ур чадвартай нь уялдуулах, цагаар ажилласан тохиолдолд хөдөлмөрийн цагийн үнэлэмжийг нарийвчлан тогтоох зохицуулалтыг өгсөн нь ач холбогдолтой гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж