Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр "Тулгар төрийн 2228 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны /ТЦА/ 640 алба хаагч, нэмэлтээр 70 гаруй сонсогч замын хөдөлгөөнд оролцогчдыг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бололцоог хангаж, үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр 16.55 цагийн байдлаар ТЦА-ны жижүүрийн шуурхай утсанд нийт 98 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс 65 нь зам тээвийн ослын шинжтэй юм. Энхтайвны гүүр, Баянзүрхийн товчоо зэрэг замууд ачаалал ихтэй байгаа бол Цэнгэлдэх хүрээлэн тойрсон явган зорчигчдын хөдөлгөөн их хэвээр байна. Маргааш буюу долдугаар сарын 12-ны өглөө соёолон морины уралдаан эхлэх үед хүй долоо худгийг чиглэсэн замын ачаалал нэмэгддэг учир цаг үеийн нөхцөл байдалд тохируулж ТЦА-аас хөдөлгөөний урсгалыг нэг чигт оруулахаар боллоо. Иймд жолооч та бүхэн урсгал сөрөх, хайс хашлага мөргөх, хурд хэтүүлэх э зэрэг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна" гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ