Эрчүүд эхнэрээ жолоо барихаас айдаг

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Эрчүүд эхнэрээ жолоо барихаас айдаг

Эрчүүд эхнэрээ  “ Би жолоо барья” гэж асуухаас эмээдэг нь тэднийг хамгийн аюултай жолоочид гэж үздэгтэй холбоотой.  Судалгаанаас харахад гурван эрэгтэйн нэг нь эмэгтэй жолоочын хажууд суухаас айдаг байна.
Эхнэрээ оройтож тоормослохоос өмнө амжиж гишгэж байсан тухайгаа эрчүүд олонтаа ярьдаг аж.
Тэд эмэгтэй жолоочын талаар ямар бодолтой байдгаа ийн ярьжээ.
1. Анхааралгүй
2. Тоормос удаан гишгэдэг.
3. Байнга хаазыг нэмдэг.  
4. Хурд сааруулагчыг дайрч гардаг.
5. Бусад машинтай маш ойрхон явдаг.
6. Огцом тоормослодог.
7. Хөгжмөө байнга сольдог.
8. Дохиогоо өгдөггүй.
9. Хэтэрхий хурдан давхидаг.
10. Замын бөглөө үүсгэдэг.
Дээрх судалгаанд оролцсон  эрчүүдийн дийлэнх нь өөрсдийгөө эмэгтэйчүүдээс аль ч талаараа хавьгүй илүү жолооч гэж боддогоо хэлж байсан юм.
Учир нь тэд нөхцөл байдлыг хурдан дүгнэж, илүү анхааралтай байж чаддаг гэдэгтэй итгэлтэй байдаг аж. Мөн судалгаанд оролцсон эрчүүдийн тавны нэг нь эмэгтэй жолоочтой хол замд явахдаа  огт тайван аялж чаддаггүй гэдгээ хэлжээ.
Хосуудын муудалцдаг шалтгааны нэг нь эмэгтэй хүнийг жолоо барих чадваргүй гэдгээс болдог байна.  Эрчүүд эмэгтэй хүнээр жолоо бариулах дургүйгээ тэднийг хүүхэд, газар болон бусад жолооч нарыг харж сатаарах нь амархан гэж тайлбарлажээ.
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж