Уяачийн эрдэм ухааныг шалгаж, хамгийн хол зайд уралддаг их насны морь гарааны зурхай руу хөдөллөө. Өнөө жилийн их насны морьдын уралдаан газар газраас ихсэн 365 хурдан хүлэг бүртгүүлсэн ч 271 нь шандас шалгахаар болжээ.
Их морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын Мэнгэт хүрэн, хурдан зээрд, МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар, Ховд аймгийн Дарви сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Мөнхтөрийн хээр буурал, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ынТод манлай уяач Д.Дагвадоржийн зээрд, Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн, Говь Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хонгор халзан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Энхболдын хүрэн, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач М.Энхболдын хээр, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Ч.Махбалын халтар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Т.Галбадрахын бор, хонгор халзан, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы ухаа халзан, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Лхагва-Очирын хонгор халзан, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, уяач Т.Баярцогтын хээр, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын саарал, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ж.Батбаатарын хүрэн, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө.Ганзоригийн ягаан бор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, уяач Д.Лхагвасүрэнгийн зээрд, хүрэн, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, уяач Д.Даяндэмидийн хээр, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Б.Энхбаатарын хонгор халзан, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хул, Ховд аймгийн Булган сумын уугуул, уяач Б.Мөнхтөрийн хүрэн, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Шагдаржавын хүрэн, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ж.Мөнхсарангийн бор, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, уяач Б.Отгонсэлэнгийн Бидэрт шарга зэрэг улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд мордсон байна.
Эх сурвалж: www.todmagnai.mn
Холбоотой мэдээ