Шагайн харваа: Нийт харваачдын 50 гаруй хувийг 32 хүртэлх насны залуучууд эзэлж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Шагайн харваа: Нийт харваачдын 50 гаруй хувийг 32 хүртэлх насны залуучууд эзэлж байна

Шагайн харваа: Нийт харваачдын 50 гаруй хувийг 32 хүртэлх насны залуучууд эзэлж байна

Үндэсний баяр наадмын нэг хэсэг болсон шагайн харвааны тэмцээнд хот, хөдөөгийн нийт 97 багийн 800 гаруй харваач оролцож байгаа бөгөөд  Монгол улсын даяар дуурсагдах дархан мэргэн хоёр, Гарамгай мэргэн, Дархан мэргэн нийлсэн 50 гаруй цолтон оролцож байна. Хамгийн залуу нь 16 настай бол хамгийн өндөр настай нь 86 настай юм. Өнгөрсөн жилийн наадмаар 90 багийн 720 харваач оролцож байжээ. Наадмын шагайн харваанд оролцох багууд жилээс жилд нэмэгдсээр байгааг шагайн харвааны шүүгч Д.Жигжидсүрэн онцолж байсан юм. 

Шагайн харвааны нэгдүгээр хэсгийн тоглолт өчигдөр /2019.07.10/болж өндөрлөсөн бол хоёрдугаар хэсгийн тоглолт өнөөдөр болж, 42 баг  оролцож байна.  Нийт харваачдын 50 гаруй хувийг 32 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь наадмын шагайн харваан цар хүрээ болон сонирхогч оролцогчдын түвшин нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Маргааш  буюу долдугаар сарын 12-нд зургаан баг үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө харвах аж.

Шагайн харвааны асарт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саатаж, шагай харважээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж