Үндэсний их баяр наадмын эхний өдөр гадаадын жуулчдад зориулан энэ жил “Naadam night” шоу тоглолтыг зохион байгуулна гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат хэлсэн.
Гадаадын жуулчдад зориулсан энэ арга хэмжээний тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд 20-35 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн билетийн кассаас шууд худалдан авах боломжтой гэдгийг албаныхан хэллээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Ер нь бол жил бүрийн Үндэсний их баяр наадмаар гадаадын жуулчдад наадмын нээлтийн тоглолт үзүүлэх билетийн хомсдолтой байдаг. Үүнээс бол маш олон жуулчин наадмын тоглолт үзэж чадсангүй гэж сэтгэл дундуур буцдаг. Тиймээс энэ жилийн баяр наадмаар гадаадын жуулчдад зориулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан санхүү хөрөнгийн шийдвэрлэж, “Naadam night” шоуг зохион байгуулна. Хамгийн гол нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн хөтөлбөрийг орой нь англи хэлний тайлбартайгаар тоглож үзүүлэх юм. Үргэлжлүүлэн орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт болно” гэв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ