Сурын талбайд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Сурын талбайд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна

Сурын талбайд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцжээ. Эндээс оноогоороо  шалгарсан 540 харваач одоо цэц мэргэнээ сорьж байгаагийн 104 нь шинэ залуу харваач юм.

Эрэгтэй харваанд 360, эмэгтэйд 180 харваач өрсөлдөж байна.  Энэхүү шалгарсан 540 харваачдын дотор гадаадын хоёр иргэн байгаа нь энэ спорт гаднынхны сонирхлыг ихэд татах болсныг гэрчилнэ.  Харваачдын хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь гурван  настай.  Энэ сарын 7-оос эхлэн Урианхай  болон Буриад сурын харваа эхэлсэн билээ.

Үндэсний их баяр наадмыэн нээлтийн дараахан Төрийн гурван өндөрлөг Сурын асарт зочилж, нум сум тавьжээ

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж