Дөрвөн жил тутамд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд манай улсаас Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, н.Оюунчимэг, Г.Ариунбаатар нар оролцсон. Тэгвэл МУГЖ дуучин Г.Ариунбаатар тус тэмцээний сүүлийн шатанд шалгаран үлдээд байна.
Энэхүү төсөлд нийтдээ 500 гаруй авьяастан оролцсоноос дөрвөн шатны шалгаруулалтаар шилдэг 24 оролцогч тунаж үлдсэн бөгөөд гала тоглолтоос шилдгийн шилдэг гурван оролцогчийг тодруулах юм. Уралдаанытэргүүн байрын эзэн цом, 10 сая төгрөг, хоёрдугаар байрын эзэн долоон сая төгрөг, гуравдугаар байрын эзэн таван сая төгрөгийн шагналтай аж.
П.И. Чайковскийн нэрэмжит Олон улсын уралдаан энэ сарын 15-наас ирэх долдугаар сарын 2-ны хооронд Москва, Санкт –Петербург хотод болно.
Уламжлал ёсоор олон улсын уралдаан ирэх сарын 2-ний өдөр Гала- концерт дээр ялагчаа зарлан, шилдгүүдээ тодруулах юм.
Т.АНУ