Жил бүр Үндэсний их баяр наадмаар иргэдэд нийтийн бие засах газрын хангамж хүрэлцдэггүй. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 гаруй нийтийн бие засах газар байрлуулсан ч наадамчин олон урт дараалал үүсэх шалтгаан болж байна. Тэгвэл Хүй долоо худагт энэ жил “00”-ын тоог нэмэгдүүлж 86 болгожээ. Тодруулбал, өнгөрсөн жил нийт 50 бие засах газар байршуулсан бол энэ жил контейнер "00" 36, био "00" 50 тус бүр байршуулсан нь дугаарлах асуудал үүссэнгүй. Гэхдээ хурдан морины барианы ойролцоо байршуулсан "00" хамгийн ачаалалтай нь байна. Иргэд азарганы уралдаан үзэхийн өмнө болон морьд барианд орсны дараа дугаарлаж харагдсан. Нийтийн бие засах газруудын үнэ 300 төгрөг байгаа нь иргэдийг бага зэрэг бухимдуулж байна. Иргэдийн зүгээс бие засах газрын төлбөрийн үнэ нэмэгдснийг хэлж байгаа юм. Ариун цэврийн тухайд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хариуцсан хүнд нь зөвлөмж өгч ажиллаж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ