“Улаанбаатарын үдэш” тоглолт хоёр өдөр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

“Улаанбаатарын үдэш” тоглолт хоёр өдөр үргэлжилнэ

“Улаанбаатарын үдэш” тоглолт хоёр өдөр үргэлжилнэ

Үндэсний их баяр наадмын орой /2019.07.11/ Төв талбайд “Улаанбаатарын үдэш” тоглолтыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн рок поп оддын шоу тоглолтыг долдугаар сарын 11, 12-нд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар нийслэлийн Соёл урлагийн газрын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш мэдээлэл өгөхдөө “Улаанбаатарын үдэш” рок попын оддын тоглолтыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулна. Учир нь энэ жил Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил тохиож байгаа учраас хотын иргэддээ хоёр өдөр урлагийн тоглолт сонирхуулахаар болсон. Мөн энэ үдэш БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас нийслэл хотын түүхт 380 жилийн ойд бэлэг барьж, Пёнчаны олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байсан лазер шоу үзүүлбэрийг сонирхуулж, 100 гаруй дрон ниснэ. Наадмын өдрүүдэд буюу энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа сонгодог урлагийн гала тоглолт болно. Энэ жил поп опера тоглолтыг үзэгчдэдээ зориулан хийж, энэ урлагийн төлөөлөл болсон “Увертюра”, “Ньюнс” хамтлагаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Анхбаяр нар уран бүтээлийн дээжээсээ олны хүртээл болгоно” гэв.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулдаг “Улаанбаатарын үдэш”-т Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Ука тэргүүтэй рок попын одод дуулахаас гадна Улсын филармоны “Баянмонгол” чуулгын хамт олон уран бүтээлээ үзэгчдэд хүргэх гэнэ. Баяр наадмын хөтөлбөрт багтсан энэ тоглолтуудад жил бүр 180 сая төгрөг төсөвлөдөг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж