Хүй долоо худаг: 120 кг муудсан махыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Хүй долоо худаг: 120 кг муудсан махыг устгажээ

Хүй долоо худагт нийтийн хоол хүнсний чиглэлээр 160 гаруй аж ахуй нэгж байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын 60 гаруй байцаагч ажиллаж, хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн шалгалтаар 120 кг муудсан махыг хураан авч устгалд оруулжээ. Мөн дахин муудсан байж болзошгүй махнаас дээж авч, шинжилгээ хийж байгаа юм байна. Энэ жил махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хуушуурны үнэ 1500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тус газарт хуушуурнаас гадна зайрмаг худалдаалж буй бөгөөд шинжилгээгээр эерэг дүгнэлт гарчээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж