Түүхэн он цагийг тоглолттой хослуулсан наадмын нээлт

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Түүхэн он цагийг тоглолттой хослуулсан наадмын нээлт

Түүхэн он цагийг тоглолттой хослуулсан наадмын нээлт

Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа он цагийн хэлхээсээр аялуулсан Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт /2019.07.11/ өндөрлөж, наадамчин олныг цэнгүүллээ.

Эр бяр нь тэгширсэн үндэсний бөхийн хүчийг улаан өнгөөр, энэ зууны шуранхай болсон хурдан морьдын уралдааныг ногоон өнгөөр, исгэрэн шуугих сур харвааг цэнхэр өнгөөр бэлгэдэн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт эхлэв. Тэр дундаа үндэсний бөхийн хүч бярыг харуулсан хүчний үзүүлбэр хуран цугласан олны анхаарлыг татсан юм.

Жил жилийн наадмын нээлтийн тоглолт их хүлээлттэйгээр үзэгч түмэндээ хүрдэг уламжлалтай. Энэ жил ч энэ ёсоо алдсангүй. Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер Г.Цоггэрэл ажилласан билээ.

Тэрбээр Их эзэн Чингис, Богд хаантай, Сүхбаатар, Чойбалсан жанжинтай. Халх голын дайны түүхт 80 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жил, Богд хааны мэндэлсний 150 жил, Атар газрыг эзэмшсэний 60 жилийн тэгш ой тохиож буйг Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтоор өгүүлснээрээ онцлог байв.

 

Түүхэн он цаг бүрт уран бүтээлчид ая дуугаа өргөх бөгөөд тэдний салхийг Монголын рок попын ахан дүүс гэгддэг Монгол Улсын гавьяат дуучин “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нар “Монголын нууц товчоо” дуугаа дуулж,  хоёр дахь удаагаа наадмын нээлтийг хийж, хуран цугласан олныг огшууллаа.

Наадмын ерөнхий найруулагч Г.Цоггэрэл “Миний сэтгэл огшиж байна. Монголчууд үнэхээр омогшил, бахархал дүүрэн ард түмэн шүү дээ. Би тэрийг л харуулахыг хичээсэн юм. Үндэсний их баяр наадмыг өмнөх жилүүдэд найруулж, ажилласан бүх найруулагч мундаг. Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Энэ бүхний ард гарсан гэж бодож байна. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас Үндэсний мюзикл юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.

Энэ жилийн хувьд соёл урлагийн салбарынхан, мэргэжлийн урлагийн байгууллагууд маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр наадмын арга хэмжээнд оролцож байгаа юм байна. Тодруулбал, ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2,000 шахам уран бүтээлч, 600 цэргийн алба хаагч, арын албанд 300 орчим хүн ажиллаж байгаа ажээ.

Ийн нэг цаг 30 минут үргэлжилсэн энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолт түүхэн он цагийг  уран бүтээлчдийн тоглолттой хослуулснаараа онцлог болж өндөрлөлөө.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж