Залуу бөхчүүдээс О.Хангал гурвын даваанд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

LiveЗалуу бөхчүүдээс О.Хангал гурвын даваанд үлдлээ

Залуу бөхчүүдээс О.Хангал гурвын даваанд үлдлээ

Нэгийн даваанд унасан Улсын болон аймгийн цолтой бөхчүүд:

Улсын начин Ж.Оргил /Завхан/ – залуу бөх С.Баасандорж /Төв/

Улсын начин Д.Цогзолдорж /Дорнод/ – залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын начин Б.Сугаржаргал /Өвөрхангай/ – залуу бөх М.Баасанцэнд  /Төв/

Улсын начин Л.Лха-Очир /Завхан/ – залуу бөх Н.Ариунболд /Увс/

Улсын начин Н.Батжаргал /Сүхбаатар/ – залуу бөх Ц.Мөнгөншагай /Өвөрхангай/

Аймгийн арслан Р.Дамдин /Баянхонгор/ – залуу бөх Д.Майнбаяр /Өвөрхангай/

Аймгийн арслан Л.Нямбаяр /Хөвсгөл/ – Б.Гаажадамба /Говь-Алтай/

Аймгийн арслан Б.Батзориг /Дорноговь/ – залуу бөх Г.Алтанбагана /Төв/

Аймгийн арслан Э.Тулга /Сэлэнгэ/ – залуу бөх Ч.Бямбадорж /Өвөрхангай/

19 : 17
2019-7-11

ХОЁРЫН ДАВААНД УНАСАН УЛСЫН ТОМ ЦОЛТНУУД

Улсын аварга О.Балжинням /Увс/ – залуу бөх О.Хангал /Завхан/

Улсын заан Ц.Мягмарсүрэн /Ховд/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/

Улсын харцага Л.Пүрэвжав /Дундговь/– аймгийн харцага Ц.Батжаргал /Өвөрхангай/

Улсын начин Ж.Отгонбаяр /Төв/– аймгийн заан М.Тэгшбаяр /Төв/

Улсын начин Л.Цэрэнтогтох /Говь-Алтай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын начин Л.Цэвээн /Увс/ – аймгийн заан Д.Төрболд /Сэлэнгэ/

Улсын начин Г.Олзгэрэл /Дундговь/ – аймгийн заан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын начин Б.Баянжаргал /Баянхонгор/ – аймгийн заан О.Бундхорол /Өвөрхангай/

Улсын начин Л.Гантулга /Говь-Алтай/ – аймгийн заан Л.Батсайхан /Өвөрхангай/

Улсын начин Ч.Баянмөнх /Сэлэнгэ/ – аймгийн заан Б.Болдбаатар /Увс/

Улсын начин С.Багахүү /Говь-Алтай/ – аймгийн заан Э.Баасандорж /Завхан/

Улсын начин С.Батсуурь /Увс/ – аймгийн заан Б.Эрдэнэбаяр /Сэлэнгэ/

Улсын начин Б.Сангисүрэн /Өвөрхангай/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын начин Б.Сумъяа /Өмнөговь/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /хэнтий/

Улсын начин Б.Бадамсүрэн /Завхан/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын начин Б.Дэлгэрсайхан /Сэлэнгэ/ – цэргийн арслан Г.Жамбалдорж /Баянхонгор/

Улсын начин Л.Шинэбаатар /Архангай/ – аймгийн арслан Д.Батсүх /Төв/

Улсын начин Г.Ганжид /Төв/ – аймгийн арслан Д.Аззаяа /хэнтий/

Улсын начин Ж.Дагва-Очир /Архангай/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/

Улсын начин Ш.Дарханбат /Архангай/ – аймгийн арслан Х.Батбаяр /Дундговь/

Улсын начин Б.Эрдэнэхүү /Орхон/ – аймгийн арслан П.Иххангай /Төв/ тус тус улсын цолтнуудыг давж гурвын даваанд үлдлээ. 

17 : 57
2019-7-11

Залуу бөхчүүдээс О.Хангал гурвын даваанд үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба,  Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, Д.Мөнх-Эрдэнэ нар учраа бөхөө давлаа.

Увс аймгийн харьяат Улсын аварга О.Балжиням залуу бөх О.Хангалд унасан. 

Хоёрын даваанд үлдсэн есөн залуу бөхөөс ганцаарааа гурвын даваанд үлдээд байгаа О.Хангал Завхан аймгийн харьяат бөх аж.

Залуу бөх О.Хангал нэгийн даваанд Улсын начин Д.Цогзолдоржийг, хоёрын даваанд Улсын аварга О.Балжиннямыг давж төрийн наадмын гурвын даваанд үлдлээ. 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа энэ цагт үргэлжилж байна.

14 : 35
2019-7-11

Нэгийн даваа талдаа орох үед Улсын цолтой дөрвөн бөх залуу бөхөд уналаа

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд эхэллээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням, Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нараар ахлуулсан хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа энэ цагт үргэлжлэн явагдаж байна.

Нэгийн даваа талдаа орох үед Улсын цолтой дөрвөн бөх залуу бөхөд уналаа. Улсын начин Ж.Оргил залуу бөх С.Баасандоржид, Улсын начин Д.Цогзолдорж залуу бөх О.Хангалд Улсын начин Б.Сугаржаргал залуу бөх М.Баасанцэнд, Улсын начин Л.Лха-Очир залуу бөх Н.Ариунболдод унаж, эхний даваанаас эхлэн том цолтнуудад ширүүн эхэллээ.

Бөхийн барилдааны дүрмийн дагуу нэгийн даваанд заасанд хугацаанд гараагүй бөхийг унасанд тооцдог. Үүний дагуу Улсын начин Л.Лха-Очир залуу бөхөд даваагаа алдлаа. Бөхийн салбар комиссоос бөхчүүдийг цагаа баримтлахыг сануулсаар байна.

Нийт 16 дүйц барилдахаас ес нь өнгөрөөд байна.

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00-17.00 цагийн хооронд үргэлжлэн явагдах хуваарьтай. Барилдааны хоёрын даваа 17.10-20.00 цагийн хооронд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж