Тимошенко Оросын хийн түлшгүй ч амьдрал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Тимошенко Оросын хийн түлшгүй ч амьдрал үргэлжилнэ

Тимошенко Оросын хийн түлшгүй ч амьдрал үргэлжилнэ

Украин улсын хий дамжуулах систем ОХУ-ын хийгүй байлаа ч хэвийн ажилласаар байна гэдэгт тус улсын “Батькивщина” намын удирдагч Юлия Тимощенко итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Тэрбээр хэлэхдээ: “Киевийн хийн хоолойгоор ОХУ-аас түлш дамжин өнгөрөхгүй байгаа тохиолдолд бид өөрийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, шингэрүүлсэн байгалийн хий худалдан авах шаардлагатай байна” гэжээ.

Түүнчлэн “Украины төсвийн хамгийн том санхүүгийн эх үүсвэр бол хий дамжуулах хоолой. Оросыг эс тооцвол Европын хамгийн том  хоолой гэдгийг” Тимошенко мөн  “NewsOne” телевизэд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

Украины хий дамжуулах хоолойгоос олж буй орлого өнөөдөр гурван тэрбум ам.доллар буюу тэтгэврийн сангийн талыг бүрдүүлж байгаа талаар тэмдэглэсэн байна.

Тимошенко мөн хийн хоолойн түлш бол хаягдал метал гэж ярьдаг зарим улстөрчдөд дургүйцэж явдгаа илэрхийлээд, тэдний яриа худлаа гэж мэдэгджээ.

Тэрбээр Украины нөөц баялаг эзэмшиж буй аливаа орон “сайн засаглалтай л бол” дэлхийд тэргүүлэх боломжтой бөгөөд Одесса, Николаевскийн боомтод LNG хоолойнуудыг барих санал тавих байсан талаар өгүүлжээ.

Украинаар дамжин Европ руу гаргаж буй ОХУ-ын хийн түлшний мөрдөж буй гэрээ энэ оны сүүлээр дуусах боловч хоёр тал шинэ гэрээг одоо болтол боловсруулаагүй байна.

Хэдий Европын холбоонд шатахууны хангамжийн шууд баталгааг өгөх “Хойд урсгал-2” дамжуулах хоолойг эхлүүлээгүй байгаа ч Москва Украины нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн тээврээ үргэлжлүүлэх саналтай буйгаа хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ. Хамгийн гол нь хоёр улсад ижил нөхцөлөөр харилцан ашигтай байх явдал юм.

Ц.АРИУНЗАЯА

Эх сурвалж: rambler.ru

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж