Хоёр хүүхэд мориноос унажээ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Хоёр хүүхэд мориноос унажээ

Хоёр хүүхэд мориноос унажээ

Жил жилийн наадмаар унаач хүүхдүүд мориноос унаж бэртэх, эрүүл мэндээрээ хохирох асууудал хөндөгддөг. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өчигдөр Хязаалан, шүдлэн насны хурдан хүлгийн уралдаанаар эхэлж таван хүүхэд мориноос унасан. Золоор хүнд бэртэл авч, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдах зэрэг аюулаас холуур өнгөрсөн юм. Өнөө өглөө /2019.07.11/ хурдан морины Азарганы уралдаанаар үргэлжилж, хоёр  хүүхэд мориноос унажээ. Хурдан морины салбар хорооны комиссын мэдээлснээр эндсэн азарга байхгүй. Тодруулбал, азарганы уралдаанаар нэг хүүхэд мориноос унасан, азарга нь хадуурсан нэг хүүхдийг тооцвол хоёр хүүхэд мориноос унасан байна.

Хурдан морь уралдаж буй унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллагаас Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газраас хамтран хяналт тавьж, зөвлөмж, тусламж үйлчилгээ өгч ажиллаж байгаа юм.

 

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж