Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.
Энэ жилийн Баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын Ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл ажиллаж байгаа билээ.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Их Монголын цэнгэл наадам ирэх цагийн ерөөл” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийг бэлтгэж байгаа аж. Энэхүү түүхэн уламжлалыг харуулсан нээлтийн арга хэмжээнд Үндэсний Урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулган зэрэг урлаг соёлын томоохон байгууллагаас гадна Онцгой байдлын газар, Биеийн тамир, спортын хороо, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 орчим уран бүтээлчдийн хамтарсан баг Төв талбайн бэлтгэлд хамрагдаж эхэллээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын ерөнхий продюсерээр Б.Отгонбат сонгогдсон бөгөөд дараах уран бүтээлчид хамтран ажиллаж байна. Үүнд:
- Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат
- Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир
- Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган – Очир Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх
- Ерөнхий менежер П.Цэрэндагва
- Ерөнхий Зураач: О.Баярмагнай
- Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА
- Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ
- Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр
- Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байна.
Ингээд нээлтийн үйл ажиллагаанаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэе
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ, Б.ОТГОНТЭМҮҮЖИН
Холбоотой мэдээ