“Miss Deaf International”-д монгол бүсгүй өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

“Miss Deaf International”-д монгол бүсгүй өрсөлдөж байна

“Miss Deaf International” буюу “Олон улсын сонсголын бэрхшээлтэй мисс”-ийн тэмцээн энэ сарын 14-нд Америкийн Невада мужийн Лас Вегаст хотод эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд байр сууриа эзлэх, энгийн иргэдтэй адил хүссэнээ хийх боломж хомс ч энэхүү тэмцээн нь тэднийг дэмжин нийгмийн амьдралд татан оруулах зорилготой анх 2005 оноос зохиогдож эхэлжээ. Энэ удаагийн тэмцээнд 40-н орны сонсголын бэрхшээлтэй бүсгүй өрсөлдөж байгаагийн нэг нь монголын “Miss Deaf Mongolia- 2010” алтан эрдэнэ өргөмжлөлт мисс Б.Алтансоёмбо юм. Энэ жил Монголд анх удаа өнгөрсөн гурван сард сонсголын бэрхшээлтэй охид, бүсгүйчүүдийн дунд “Miss Deaf Mongolia-2010” тэмцээнийг “Сэтгэлийн дэм” сангаас амжилттай зохион байгуулан ялагчаар тодорсон гоо бүсгүй Б.Алтансоёмбо ийнхүү олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж байна. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй орон орны миссүүдээс шилдгийн шилдэг “Miss Deaf International” энэ сарын 24-нд Америкийн Лас Вегаст тодрох ажээ. Дашрамд сонирхуулахад 2011 онд тус миссийн тэмцээн нь Өмнөд Африкийн Дурбан хотод болох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж