АНУ Саудын Арабтай харилцах хуулийн шинэчилсэн төсөл боловсруулжээ | News.MN

АНУ Саудын Арабтай харилцах хуулийн шинэчилсэн төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

АНУ Саудын Арабтай харилцах хуулийн шинэчилсэн төсөл боловсруулжээ

АНУ Саудын Арабтай харилцах хуулийн шинэчилсэн төсөл боловсруулжээ

АНУ-ын Сенатын Гадаад хэргийн хорооны дарга Жеймс Риш Саудын Арабтай харилцах хуулийн шинэчилсэн төслийг Сенатын гишүүдэд танилцуулсан юм. “Саудын Арабын хаант улс хүний эрхийг ноцтой зөрчиж буй учир бид харилцаандаа өөрчлөлт оруулах болсон. Тус улсын сэтгүүлч Жамал Хашкажи амь насаа алдсан явдал хаант улс хүний эрхийг зөрчдөг гэдгийг харуулж байна” гэсэн мэдэгдлийг Лхагва гаригт хорооны албан ёсны вэбсайт дээр нийтэлсэн байна.

Хуулийн төслийг санаачлагчид нь сенатын гишүүд болох Гени Шахин (Нью Хемпширээс Ардчилсан нам), Марко Рубио (Флорида мужийн Бүгд Найрамдах улс), Крис Коонс (Делавараас Ардчилсан нам) нар байжээ.

Хуулийн төсөлд хаант улстай харилцах бүрэн хэмжээний стратегийн тойм, мөн түүнчлэн Саудын Арабд виз олгоход тавигдах хязгаарлалтын талаар тусгажээ. Тухайлбал, хааны гэр бүлийн гишүүдэд виз олгохгүй байх талаар юм.

Риш хэлэхдээ: Саудын Араб дахь тайван биш байдал нь удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд энэ байдал “Сэтгүүлчийн амийг егүүтгэсэн аймшигт явдлаар оргилдоо хүрсэн, үүний төлөө заавал хариуцлага хүлээлгэж, шийтгэх ёстой” гэжээ.

Шахин өөрийн яриандаа: “Ардчилсан болон Бүгд Найрамдах намын төлөөлөгчид Саудын Араб руу чиглэсэн бодлогыг өөрчлөх шаардлага байгаа гэдгийг ойлгох нь чухал” гэдгийг тэмдэглэв.

Ийнхүү Саудын Арабын хүний эрхийг зөрчиж буй асуудлууд олон улсын хэм хэмжээг үл тоож байгаа учир АНУ тус улстай харилцах харилцаандаа эргэн харах хэрэг үүсчээ.

Ц.АРИУНЗАЯА 

Эх сурвалж: ТАСС

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-07-11 84.51.161.8

Нэг тэнэг ацдакаас болж нефтийн үнэ өсөхнө дээ. Хуцалгүй наад төслөө аваад далдар. Нэг л их хүний эрхээр далайлгасан улс. Тэр чинь үхээгүй, Москвагийн метронд явж байна лээ.

Avatar

Зочин 2019-07-11 176.86.152.166

Кашкажи гэж ямар хүн байдаг юм бол 😂арай дэндүү бичхиймаа

Avatar

Зочин 2019-07-11 202.21.109.74

ХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж