Г.Өсөхбаяр аваргын хүү Пэрэнлэйжамц барилдана

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр аваргын хүү Пэрэнлэйжамц барилдана

Г.Өсөхбаяр аваргын хүү Пэрэнлэйжамц барилдана

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 512 бөх барилдахаар бүртгүүлсний 152 нь залуу бөх бий. Эдгээр залуу бөхчүүд дунд Дархан аварга Г.Өсөхбаяр аваргын сагсчин хүү Пэрэнлэйжамц багтсан байна.

Өнгөрөгч зургадугаар сард 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож,  нутгийн дэвжээндээ шилдэг тоглолтуудыг үзүүлсэн Ө.Пэрэнлэйжамц энэ жил 17 настай билээ. Тэрбээр энэ жил аавтайгаа хамт бөхийн бүртгэлд бүртгүүлжээ. Өмнөх наадмуудад өсвөрийн барилдаанд барилдаж байсан Ө.Пэрэнлэйжамц энэ жилийн наадмын нэгийн даваанд Улсын гарьд И.Доржсамбуутай оноолт таараад байна.

ӨСӨХБАЯРЫН ПЭРЭНЛЭЙЖАМЦ /8 дугаартай/

  •  2002.02.16-нд төрсөн.
  • 198 см өндөр, 96 кг жинтэй.
  • Өсвөрийн УАШТ-ний 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай.
  • Өсвөрийн УАШТ-ний “Шилдэг тоглогч”.
  • ICG Олон Улсын хүүхдийн наадмын мөнгө, хүрэл медальт, бэлгэдлийн гарааны шилдэг тоглогч
  • 3х3 өсвөрийн УАШТ-ий аварга
  • Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
  • MNBA Үндэсний лигийн аварга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж