Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 512 бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2019.07.11-нд нийтлэгдсэн

Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 512 бөх барилдана

Дархан аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй 512 бөх барилдана

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны бүртгэл өчигдөр/2019.07.10/ Бөхийн өргөөнд болж, нийт 512 бөх бүртгэлд хамрагдсан байна. Улсын наадамд Улсын дархан аварга нэг, аварга тав, арслан найм, гарьд зургаа, заан ес, харцага 16, начин 40 бүртгүүлжээ.

Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням нар энэ жилийн наадамд барилдана.

Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс нарын найман арслан бүртгэлд хамрагджээ.

Улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд барилдахаар болсон байна.

Улсын заан цолтнуудаас Н.Жаргалбаяр, Б.Сайнбаяр, Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Д.Баасандорж, Б.Соронзонболд, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, Т.Санчир нар барилдана.

Улсын харцага цолтнуудаас Ш.Мөнгөнбаатар, Т.Өсөх-Ирээдүй, Н.Золбоо, О.Хангай, Т.Баасанхүү, Ш.Уламбаяр, М.Бадарч, П.Ганхуяг, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Б.Одгэрэл, Т.Бэгзсүрэн, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, Л.Пүрэвжав, Д.Бат-Эрдэнэ нарын 16 харцага барилдахаар болжээ.

Бөхийн барилдаанд Улсын начин 40, аймгийн арслан 11, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймаг, цэргийн начин 80, залуу бөх 152, цэрэг 10 барилдахаар болсон байна.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит бөхийн барилдааны нэгийн даваа 13.00 цагаас эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж