Японы мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Нагоя хотод болж байна. Нагоя башёгийн дээд зиндаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар дөрвөн даваатай тэргүүлж эхэллээ. Хоёр их аваргатай зэрэгцэн Томоказе, Теруцуёоши нар адил дөрвөн даваатай тэргүүлэгчийн эгнээд бичигдэж байна.
Том цолтнуудаас озэки /арслан/ Такаясү гурав, Гоэйдо хоёр даваатай болжээ. Харин Гүржийн бөх озэки Точиношин дөрвөн өдрийн барилдаанаас нэг ч даваа аваагүй бөгөөд манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргил ч мөн адил даваагүй явна. Монголын үлэмж биет Ичиножёо А.Ичинноров гурван даваа, нэг унаатай болж тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.
Нагоя хотын сүмогийн ордонд болж буй долдугаар сарын тэмцээн өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдана.
Холбоотой мэдээ