
Булган аймгийн нутгаар өчигдөр 18 цагийн орчим аадар борооны өмнө салхи түр зуур хүчтэй салхилсан аж. Үүний улмаас “Эрдэнэт-Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Булган аймаг дахь салбарын Баян-Агт-Хутаг-Өндөр-Сайхан-Тэшиг чиглэлийн болон Хөвсгөл аймгийн Тариалан-Эрдэнбулган, Архангай аймгийн Хайрхан чиглэлийн 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Гэмтлийн улмаас дээрхи чиглэлд цахилгаан эрчим хүч тасалдсаныг сэргээн засварлахаар сумдаас болон аймгийн төвөөс мэргэжлийн албадын засварын хэсэг гарч ажиллаж байгаа аж. .
П.Наран