Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам үргэлжилж байна. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур 1500 төгрөгийн үнэтэй байгаа бол нэг аяга айраг 2000 төгрөг, кока кола 1500-2000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Худалдаачид махны үнэ нэмэгдсэн тул наадмын хуушуурын үнэ нэмэгдсэн гэж тайлбарлав. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрүүдэд наадмын хуушуур 1000 төгрөгөөр зарагдаж байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ