Энэ онд өнгөрсөн оны турш ноёрхсон боб тайралт тренд хэвээр байна. Гэхдээ 2019 оны боб тайралт урьд өмнөхөөс илүү богино бөгөөд эрүүнээс бага зэрэг дээр, эсвэл эрүүний орчим байгаа аж. Энэ оны үсний тренд загварын хувьд илүү зөөлөн, энгийн бөгөөд маш сул долгионтой, байгалийн харагдах "beach waves" төрлийн үс зонхилж буй юм.
Энэ оны аливаа чиг хандлагын жагсаалтад Pantone институтийн танилцуулсан "Амьд шүр" өнгө багтжээ. Тэр дундаа гоо сайхны ертөнцөд амьд шүр өнгө бүр ч гоёмсог, этгээд харагдаж буй юм.
1990-ээд оноос эргэн ирсэн зузаан даавуун материалтай үсний том боолт, арзгар шүдтэй хавчаар, эрдэнийн чулуугаар чимэглэсэн хавчаар зэрэг нь бүгд 2019 онд ч бидний дуртай аксесуар хэвээр байна. Мөн доор сүлжсэн, гялалзсан урт үс нүд ч энэ жилийн үсний трендийг тодорхойлж буй юм. Улмаар загварлаг харагдах илүү дутуу зүйлгүй минимал "обруч"-ийг бүсгүй бүрт санал болгожээ.
Үл ялиг долгионтой, бага зэрэг замбараагүй хагас боосон үс нь өдөр тутмын бас нэгэн сонирхолтой үс засалт болж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ