Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Энэхүү уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаяр түрүүлсэн бол Төв аймгийн Баян сумын уугуул уяач Нямжавын хар хурдан аман хүзүүнд хурдлав.
Гуравт, Төв аймгийн Цайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан, дөрөвт Завхан аймгийн Цагаан чулуут сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан, айргийн тавд Говь Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг тус тус хурдаллаа. Улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар халзан дөрөвт орлоо.
Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийг Н.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ