Үндэсний их баяр наадамд эхний 10-т хурдалсан хурдан хязаалангууд

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Үндэсний их баяр наадамд эхний 10-т хурдалсан хурдан хязаалангууд

Үндэсний их баяр наадамд эхний 10-т хурдалсан хурдан хязаалангууд

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын хязаалан насны уралдааны эхний арван байрт шалгарсан хурдан буянуудыг танилцуулж байна. Үүнд:

    1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уралдаанч 11 настай Батжаргалын Цэрэндамба.
    2. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Дамдингийн Мөнхбатын зээрд. Уралдаанч 12 настай Бямбадашийн Одгэрэл.
    3. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Нямын Баттөмөрийн хүрэн. Уралдаанч есөн настай Борын Батбаяр.
    4. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат, Туулын Цогбадрахын зурвас. Уралдаанч найман натай Ганбаатарын Баднаа.
    5. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр. Уралдаанч 13 настай Цэцэгжамцын Баярбат
    6. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Төмөрбаатарын Ууганбаярын халтар. Уралдаанч 11 настай Батбаярын Баярмагнай
    7. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, уяач Бадарчийн Норовсамбуугийн халиун. Уралдаанч 10 настай Нармандахын Банди.
    8. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Чогсомын Батзоригийн бор. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Сүх-Эрдэнэ
    9. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Мөнхбаярын Адъяабаатарын хар. Уралдаанч 10 настай Эрдэнэбулганы Дөлгөөнтамир
    10. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, уяач Саарийнсүрэнгийн Гантөмөрийн хонгор. Уралдаанч 11 настай Юмжирдуламын Батхишиг хүү унаж хурдалжээ.

Гэрэл зургийг Н.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж