Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний баяр наадмын хязаалан насны уралдааны эхний арван байрт шалгарсан хурдан буянуудыг танилцуулж байна. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Дорждалайн Даяндэмидийн хонгор. Уралдаанч 11 настай Батжаргалын Цэрэндамба.
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, Дамдингийн Мөнхбатын зээрд. Уралдаанч 12 настай Бямбадашийн Одгэрэл.
- Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, Нямын Баттөмөрийн хүрэн. Уралдаанч есөн настай Борын Батбаяр.
- Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат, Туулын Цогбадрахын зурвас. Уралдаанч найман натай Ганбаатарын Баднаа.
- Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр. Уралдаанч 13 настай Цэцэгжамцын Баярбат
- Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, уяач Төмөрбаатарын Ууганбаярын халтар. Уралдаанч 11 настай Батбаярын Баярмагнай
- Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, уяач Бадарчийн Норовсамбуугийн халиун. Уралдаанч 10 настай Нармандахын Банди.
- Ховд аймгийн Чандмань сумын уугуул, уяач Чогсомын Батзоригийн бор. Уралдаанч 10 настай Төмөрсүхийн Сүх-Эрдэнэ
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Мөнхбаярын Адъяабаатарын хар. Уралдаанч 10 настай Эрдэнэбулганы Дөлгөөнтамир
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, уяач Саарийнсүрэнгийн Гантөмөрийн хонгор. Уралдаанч 11 настай Юмжирдуламын Батхишиг хүү унаж хурдалжээ.
Гэрэл зургийг Н.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ