Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан билээ. Түүний дотор Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газар болгожээ.
Тус газарт дэлхийд нэн ховордсон тахийг нутагшуулаад удаж буй юм. Тодруулбал, ”Хомын талын тахь” төрийн бус байгууллагын өсгөн үржүүлж буй тахь 68 бодгаль болжээ.
Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын талд “Тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд өсөж үржиж байгаа тахийн сүрэг эх нутагтаа хэдийнэ дасаж идээшсэн байна.
Хомын талын тахь төрийн бус байгууллагын ажилтнууд ажиглалт судалгааг жилийн дөрвөн улиралд хийж буй бөгөөд тахь байгаль цаг агаарын нөхцөл байдал, чононд бариулах ганц хоёр тохиолдлыг эс тооцвол эсэн мэнд өсөж үржиж байгаа аж.
Анх 2004 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сээрийн нуруунд Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь тээвэрлэн авчирч нутагшуулж буй юм. Харин Дөрвөлжин сумын Хомын талын орон нутгийн хамгаалалттай газарт Францын Тахь хамгаалах холбооны Монгол дахь хөтөлбөрийн газар 1998 оноос эхлэн тахь адуу сэргээн нутагшуулах, байгаль хамгааллын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Зочин 2019-07-10 202.179.24.55
2016 on hurtel France- iin takhi hamgaalah holboo hariutsaj baisan, odoo mongoliin KHOMYN TALYN TALHI TBB hariutsdag
Зочин 2019-07-10 202.179.24.55
Ankh 2004, 2005 onuudad France-aas takhi irseen.
Зочин 2019-07-10 103.26.195.49
Гарчигаа зөв бичээч тэнэгүүд ээ!!!!!!!
Зочин 2019-07-10 150.129.141.75
Mal sethuulchid gej yaridag pizdnuud bnaa. Iim piz nariig belddeg nogoo erdemted n bur yaridag nohoinuud biz
Зочин 2019-07-10 122.201.21.24
Хөрөнгө Орлогын Мэдүүлгийн тал гэж уншлаа