Бейонсе “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны дууг дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Бейонсе “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны дууг дуулжээ

Бейонсе “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны дууг дуулжээ

Америкийн нэрт дуучин Бейонсе “Disney” компанийн “Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны шинэ хувилбарын дууг дуулжээ. “Spirit” хэмээх нэртэй дуу мягмар гаригт олны хүртээл болсон бөгөөд кинон дээр “Нала”-гийн чухал хэсэг гарах үед эгшиглэх аж.

“Араатны хаан арслан” кино долдугаар сарын 18-нд кино театруудад нээлтээ хийх юм байна. Үүний зэрэгцээ “Араатны хаан арслан: Бэлэг” хэмээх цомгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд цомгийн цахим хувилбар долдугаар сарын 11-нд, биет хувилбар долдугаар сарын 19-нд худалдаанд гарах аж.

“Араатны хаан арслан” хүүхэлдэйн киноны "Симба"-гийн дүрд жүжигчин Дональд Гловер, “Нала”-гийн дүрд Бейонсе, "Муфаса"-гийн дүрд жүжигчин Жеймс Эрл Жонс нар тус тус дуу оруулжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж