ГИХГ: 2019 оны хагас жилийн тайлангийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

ГИХГ: 2019 оны хагас жилийн тайлангийн хурал боллоо

ГИХГ: 2019 оны хагас жилийн тайлангийн хурал боллоо

Гадаадын иргэн, харьяатын газрын 2019 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өчигдөр боллоо. Хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, дэд дарга Д.Түвшинтөр болон байгууллагын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2019 онд 60 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөн ажилласнаас эхний хагас жилийн байдлаар төлөвлөгөөний хэрэгжилт 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн 2019 онд нийт 3 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дүгнэж хэлсэн үгэндээ “Манай хамт олон эхний хагас жилийн хугацаанд зохион байгуулалттай ажилласны үр дүнд төлөвлөсөн ажлуудаа амжилттай биелүүллээ. Энэ хугацаанд төрийн үйлчилгээг цахимжуулж иргэдэд ойртуулах, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангаж, мэргэшүүлэхэд анхаарч ажилласнаас гадна бүтээн байгуулалт, тохижилтын томоохон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах чиглэлээр гадаад, дотоодын сургалтад албан хаагчдаа хамрууллаа, визийн зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжууллаа. Мөн байгууллагын албан хаагчдын хүүхдийн цэцэрлэг байгуулах бүтээн байгуулалтын ажил ид дундаа өрнөж, 9 дүгээр сард ашиглалтад оруулж, хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ мэтчилэн бидэнд хийсэн бүтээсэн ажлууд чамлахааргүй байна, цаашид ч хийгдэх ажил их байгаа учир үлдсэн хугацаанд шаргуу ажиллах шаардлага гарч байна” хэмээн тодотголоо.

Мөн энэ үеэр Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим албан хаагчдад салбарын болон байгууллагын шагнал гардуулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр,

Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Нямдоржийн Амаржаргал;

Мэдээллийн технологийн хэлтсийн сүлжээний инженер Энхтайваны Ганзориг;

Агаарын замын боомт хариуцсан газрын хяналтын улсын байцаагч Дамдиндоржийн Ариунтунгалаг;

Зүүн бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч Бяхаржавын Эрдэнэтуяа;

Зүүн бүс дэх газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Батбаярын Ганзориг;

Баруун бүс дэх газрын захиргааны ахлах мэргэжилтэн Батнасангийн Сугарчимэг;

Өмнөд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Сандрын Мөнхтүвшин;

Байгууллагын даргын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/254 дүгээр тушаалаар байгууллагын “Хүндэт өргөмжлөл”-өөр,

Агаарын замын боомт хариуцсан газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Базарсадын Ишханд;

Өмнөд бүс дэх газрын ахлах мэргэжилтэн Жаргалын Эрдэнэбаатар;

Өмнөд бүс дэх газрын ахлах нягтлан бодогч Сэржийн Шинэхүү;

Зүүн бүс дэх газрын мэргэжилтэн Амгалангийн Нэмэхбаяр;

Баруун бүс дэх газрын хяналтын улсын байцаагч Сүхбаатарын Цэцэгсүрэн;

Баруун бүс дэх газрын мэргэжилтэн Бүдсүрэнгийн Уранчимэг;

Баруун бүс дэх газрын жолооч Хулганаагийн Баянмөнх;

Дорноговь аймаг дахь газрын жижүүр Сэржмядагийн Энхтайван нар тус тус шагнагдлаа.

Эх сурвалж: ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж