Таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ | News.MN

Таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ

Таван хүн гэмтэж, нэг хүн нас барсан ноцтой осол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.07.09/ зам тээврийн ослын шинжтэй 128 дуудлага, мэдээлэл хүлээн авч, шалгажээ. Бүртгэдсэн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал Долоон буудлын завсарын автобусны буудлын урд замд амины Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч 62 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон. Мөн энэ өдөр 07.40 цагийн орчим Баян-Өлгий аймаг Ногооннуур сум Цагааннуур тосгоны “Талын толгойн гүүр” гэх газар асфальтан замд УАЗ 22069-03 маркийн Е жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Т нас баржээ.

14.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сум гуравдугаар багийн нутаг “Хоёр даваа” гэх газар /сумын төвөөс урагшаа 16км/ асфальтан замд амины Toyota Alphard автомашины жолооч А нь амины Toyota Prius маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 74 настай, эмэгтэй Д нас барж, зорчигч Япон улсын иргэн 58 настай, эрэгтэй К, 36 настай, эрэгтэй М, Монгол улсын иргэн гурван настай эмэгтэй М, хоёр настай эрэгтэй М, 54 настай эмэгтэй У, нарын таван хүн гэмтсэн байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-10 64.119.21.14

Mashinii mark huuchin shinees osol neg ih hamaarahgui harin joloochiin teneglelees l buh yum boldog. Bi ch bas prius mashin ezemshigch, mashiniihaa ontslogiig taniad zamaa zov onoshlood tsag agaariin bolon ooriin bieiin baidlaa zov dugnen hariutslagatai joloodoj surval baigali orchind ediin zasagt hemnelttei, hurdan zasvar avdag hamgiin eco mash sain mashin. Manaihan edee bish ooriigoo golj surah heregtei osol gargaj durem zorchij baival mashin bish chinoo tarhi asuudaltai gesen ug!

Avatar

Зочин 2019-07-10 66.181.161.36

Хувийн өмчийг хориглосон соц. нийгэммд "амины өмч" гэдэг гаж хэллэг байсан!!! Эдүгээ тийм юм байхгүй!!! "Амины машин" гэдэг архивын хэллэг гараад ирчээ!!!

Avatar

Зочин 2019-07-10 49.0.212.30

Хөдөөний хөлдүү харанхуй оркууд, японы 20+ настай ямбий аваад нутгийн наадамдаа нүглээ харуулж харуулах нь тэр

Avatar

Зочин 2019-07-10 202.21.108.233

Машин унасан мал тархитай амьтад юм уу?????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж