Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр /2019.07.09/ зам тээврийн ослын шинжтэй 128 дуудлага, мэдээлэл хүлээн авч, шалгажээ. Бүртгэдсэн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал Долоон буудлын завсарын автобусны буудлын урд замд амины Toyota Prius автомашины жолооч Б нь явган зорчигч 62 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг хохироосон. Мөн энэ өдөр 07.40 цагийн орчим Баян-Өлгий аймаг Ногооннуур сум Цагааннуур тосгоны “Талын толгойн гүүр” гэх газар асфальтан замд УАЗ 22069-03 маркийн Е жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18 настай, эмэгтэй Т нас баржээ.
14.00 цагийн орчимд Сэлэнгэ аймаг Баянгол сум гуравдугаар багийн нутаг “Хоёр даваа” гэх газар /сумын төвөөс урагшаа 16км/ асфальтан замд амины Toyota Alphard автомашины жолооч А нь амины Toyota Prius маркийн Б жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 74 настай, эмэгтэй Д нас барж, зорчигч Япон улсын иргэн 58 настай, эрэгтэй К, 36 настай, эрэгтэй М, Монгол улсын иргэн гурван настай эмэгтэй М, хоёр настай эрэгтэй М, 54 настай эмэгтэй У, нарын таван хүн гэмтсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ