Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа | News.MN

Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Уяач Д.Дашдэмид: Ес дэх жилдээ анхны түрүүгээ авлаа

Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд хязаалан, шүдлэн насны хурдан морины уралдаанаар эхэллээ. Өнөө жилийн баяр наадамд 298 хурдан үрээ бүртгүүлснээс 184 гараанаас гарч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, “Ажнай” галын гишүүн Д.Дашдэмидийн хонгор түрүү магнайд хурдалсан юм. Тэрбээр ес дөх жилдээ төрийнхөө наадамд морь мордуулж, анхны түрүүгээ ийнхүү авлаа. Бид түрүү хүлгийн эзэн болон унаач хүүхдийн сэтгэгдлийг хуваалцлаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул “Ажнай” галын гишүүн Д.Дашдэмид: –Үрээ маань түрүүлж, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын анхны түрүүг хүртлээ. Энэ завшааныг ашиглаад галынхаа хамт олон, гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлье. Өмнө нь морьд маань 10 гаргаж давхидаг байсан бол энэ жил анх удаа түрүүллээ. Уяа сойлгыг нь дүү Очир маань тааруулсан. Битүү үрээ энэ жил нас насанд нь морь уясан ч шигшигдсээр хязаалан, их нас, азарга мордуулахаар боллоо.

Уралдахад зам даваа саадгүй, сайхан санагдлаа

Есөн настай Б.Цэрэндамба: -Дөрөв дэх жилдээ уралдаж түрүүллээ. Өмнө нь айргийн дөрөв, тавд багтдаг байсан. Уралдахад зам даваа саадгүй, сайхан санагдсан. Үеийн хүүхдүүд морь сайн уралдуулж байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ
Гэрэл зургийг Н.БИЛГҮҮН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-10 202.126.88.191

News.mn сэтгvvлчид найруулагын ямар ч мэдлэг чадваргvй залуучууд байх юмаа

Avatar

Зочин 2019-07-10 66.181.161.36

Одоо цагт хурдан морь уяачны сайнд биш, байгалаас заяасан өөрийн шандасны хүчээр л түрүүлж, айрагдаж, уралдаж байна даа!!! Дээхэн үед бол үнэхээр мэргэшсэн гэж хэлж болохоор мундаг туршлагатай, ажигч, гярхай, тархи нь ажилладаг уяачид байдаг байлаа!!! Хамгийн наад зах нь гэхэд л унаач хүүхдээ зөв зааж сургахгүй юм!! Тэр нь 2 гараа савчаад л, 2 тийш найгаж савлаад л, хэзээ тэгэж морь унаж байсан юм бэ?? Хүүхдийн буруу биш, уяач нь заах ёстой шдээ!!!

Avatar

зочин 2019-07-10 202.21.120.66

энэ сэтгүүлч нэртэй орон тоо бөглөгч гарчигаа зөв бич л дээ 9 дэх жилдээ гэхээр 9 удаа дараалан түрүү авсан мэт утгыг илэрхийлнэ 9 жилийн дараа ч гэх юмуу 9 жил төрийн наадамд морь уралдуулж анхны түрүүгээ авлаа гэх юмуу хүнд ойлгомжтой бичих хэрэгтэй дандаа нэг хэл муутай хүн шиг байх юм

Avatar

Зочин 2019-07-10 202.131.251.109

гарчигаа засаарай. "9 дэх жилдээ" гэхээр 9 удаа авсан гэсэн санааг илэрхийлнэ.

Avatar

whaat 2019-07-10 202.179.24.32

super sagschin dayanaa sh dee yun dash mash vee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж